''Миний худалдаж авсан нөхөр"
Би энэ өггvллэгийг бичих учиргvй байсан юм...
Зөвхөн чив чимээгvй байснаараа л би энэ бvхнийг даван туулсан. Өөрийгөө дуугvй байлгахийн тулд магадгvй энэ хорвоо дээрхи ямар ч бvсгvй туулж гараагvй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо- Би яриж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагvй ч гэсэн надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг vлдээгvй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн vvдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хvн гарахгvй гэж би найднам. Бvх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэхvv нууцаа бичэхээр шийдсэн юм.
Би Гэнрид хайртай байсаан. одоо ч хайртай. Өөрийнхөө тухай өнгvрсvн амидралийнхаа тухай хэлж чадах ганцхан юм маань гэвэл юрдөө л энэ. Миний амьдрал гэвэл юрдөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж vзээгvй хун нэгээхэн ч vгvй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зvрх сэтгэл гээд бvхэл хил хязгаарыг төвөггvй давж чаддаг юм билээ.
Би тvvнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггvй юм. Надад угаасаа чухал ч биш. Би тvvнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яж ягаад тvvнйиг хайрлаж эхэлсэн, хэрхэн тvvнйиг хайрладагаа ухаарсаныгаа бол бvvр ч мэдэхгvй. Миний мэдэх юм гэвэл амьдрал маань 2хон vгнээс бvрдэж байсан: "Гэнри Стаффорд". тэр өндөр туранхай, бас хэтэрхий vзэсгэлэнтэй хvн байсан юм. Тэр маань асар их хvсэл тэмvлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэг цагт анзаарч байсан гэж боддоггvй. Байгалиас л тэр чигээрээ төрсөн хун байсан. Yргэлжилсэн их хvсэл мөрөөдөл тvvнд бурхнаас заясан байсан юм. Гэнри миний л мэдэх хамгийн тогс төгөлдөр, ухаалаг эр. Бvхэл хамт олон даяраа тvvнйиг гайхан бишэрдэг байхад тэр бусад хvмvvсйиг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ тvvнйиг юу ч цочроож чадахгvй. Өөртөө шvvмлжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
Мэдээж манай жижиэгхэн хотын охин бvр тvvн рvv хошуурдаг байлаа. Тэр хvн бvртэй нээлттэй сээтгэнэдэг байсан ниь охидийг галзууруулах дөхдөг байв. Гэнри-н аав нь тvvнд томоохон бизнюс орхисоныг Гэнри зовлон төвөг багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байжээ. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг байдал, төгс тоомжиргvй байдлаараа бизнюсээ эрхэлдэг байсан.
Ноён Барнс- бас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа "Тэр боломжгvй залуу... Би тvvнйи хайрлах бvсгvйд атаархана... харин тvvнтэй гэрлэх бvсгvйг өрөвдөнө." гэж их л бодлогоширонгуй дуугаар надад хэлж байсан юм. Тухайн уедээ бол би ганц нён Барнсын ч биш олон хvний атаархалыг төрvvлсэн: Гэнри Стаффорд намайг хайрласан. тэгэхэд би дөнгөж 21 настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ vлдээсэн vзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангvй надад vлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас сайхан том цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөөрөө өөөрийнхөөрөө амидарсаар бvvр дасчихсан байв.
Энэ өггvллэгтээ би хамаг л vнэнийг хэлж байгаа учраас би өөөрийгөө vзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илvv цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан юм. Ер нь ухаалаг хvн өөрийнхөө ухалагийг яж ч байсан мэддэг шvv дээ. Хvмvvс бvгд л намайг "Дэндvv сайхан ухаалаг охин" "асар их ирээдvйтэй бvсгvй" гэлцдэг байсан ч гэсэн миний өөрийнхөөрөө зан-д маань нэг их дуртай байгаагvй ши сангддаг.
Би Гэнри Стаффорд-д хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зvйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хvнийг хайрлаж чадахгvй гэдгээ би vргэлж мэддэг байсан. Тэр маань ч vнэн байжээ. Магадгvй хvн хvнээ тэгж их хайрлаж болохгvй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэнбэ гуайи ч надад тэгж хэлээд нэмэргvй болжээ: тэр миний амьдрал байсан юм байж.
Стаффорд ч надад хайртай байсаан. Бvvр чин сэтгэлээсээ. Энэ бол тvvнйи амиьдралдаа анх удаа инээлгvйгээр харсан зvйл нь байсан юм. "Би өөрийгөө хайрын өмнө ийм хvчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггvй байжээ" гэж тэр маань заримдаа зөөлхөн хэлдэг байв. "Чи минийх байх учиртай, Иринэ. ягад гэвэл би өөрийнхөө хvссэн бvгдийг авах гэж хорвоод төрсөн хvн. Харин чи бол миний хорвоогоос хvсэх цорын ганц зvйл." гээд гарын маань хурууны өндөгнөөс мөр хvртэл маань vнсэж байсныг нь би мартдаггvй юм.
Би бол тvvн рvv харахдаа энэ хорвоо дээр өөр юг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Тvvнйи хөдлөж байгаа нь, ааш аяг нь дуу хоолой нь гээд бvгд л намайг чичрvvлж орхидог... Yvн шиг их сэтгэлийн хөдлөл, хvсэл биед чин нэг орчихвол хэзээ ч гардаггvй юм билээ. Сvvлчийн чин амисгал л vvнйи төгсгөл болно. Энэ мэдрэмж чиний биеийг чин шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч vлдээгvй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхлэнэ дээ. Дэндvv их жаргал...
Би нэг өдрийг бvvр аягуй тод санаж байна. Yер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид 2 дvvжйн даажин дээр тоглож байлаа. Бид 2 цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн 2 талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талас нөгөө тал руу нисэх мэт савлуурдаж байлаа. Бид маш хурдан савлаж байснаас болоод олс хачин этгээд дуу гаргаж, би бvvр амьсгалж ч чадахгvй болчихсон байсан юм. Дээшээ... Дооошоо... Дээшээ... Дооошоо... Дэрэвгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр маань "илvv хурдан, илvv хурдан" хэмээн хашигарч байлаа. "Дээшээ... Гэнри дээшээ..." гэж би хариулсан. ТСамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хvртлээ шуучихсан тэр мааньи ямар ч vзэсгэлэнтэй харагдаж байгаав дээ...Гараараа олсноос барьчихсан тvvнйи хөнгөн шингэн хөдөлгөөн, хvчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Yс н; салхинд намираад л...
Амьсгалж ч чадахгvй, тэр хурц наранд байхдаа би өмнөөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгvй байж билээ. ДАраа нь хэн хэндээ юу ч хэлэгvйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа vсрэн буусан. Газарт унахдаа бид 2 гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангvй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгvй тэр их галзууралтайгаар vнссэн юм. Энэ нь бидний анхны удаа vнсэлцэж байсан явдал биш боловч, би тэр vнсэлтийг хэзээ ч мартахгvй. Тvvнйи гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдчихаж байлаа. Би тvvнйи мөрийг чанга гэгч нь базаж (урт хумс маань цусийг нь гартал хvчтэй базсан байлаа.) тvvнйигээ vнссэн. Дараа нь хvзvvг нь... цамцных нь онгорхой заханд хуртэл унссэн...
Тэр уед бидний бие биэндээ хэлсэн ганц л vг нь тvvнээс гарсан байлаа... Зөөлхөн шивнээ... "Yyрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Yvрд".
Дараагийнх өдөр тэр ирсэнгvй. Yдэш хvртэл сэтгэлээ чилээн хvлээлээ. Байхгvй. Дарагийн өдөр нь ч бас тэр узэгдсэнгvй. Харин миний зvгээс жаахан ч болов анхаарал татахыг хvсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дарах өдөр нь намайг дуудаж янзан бvрийн юмны тухай эцэс төгсгөлгvй мэт юмс ярисаар байснаа сvйлд нь “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюлд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцvv юм болсон гэж хvмvvс ярилцацгаах юм билээ.” гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бvхнээр нь сонсож билээ: Гэнри бvvр зvйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч vгvй хоосроод зогсоогvЙ, маш олон хvнд хувь заяа, асар их мөнгө төлөх учиртай vлдсэн байлаа. Гэхдээ энэ нь тvvнйи буруу биш байжээ… Зvгээр л болчихсон юм байж. Хvн бvр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бvгд л тvvнйиг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт тvvнйи нэр төр, ажил хэрэг, ирээдvЙ бvгд нь шалбаагт унасан юм.
Тvvнйи кимпань сvйрсэн нь маниа хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнри-г өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. ХYмvvс Гэнри-г хvндэлдэгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж… эсвэл тэд тvvнйиг хvндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Би нэг хvн “ Одоо тэрнийг ямар нvvр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг сонсож байлаа. Бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...
Маш олон хvмvvс намайг ч бас зvгээр байлгасангvй. “Гэнри тэр Ирэнэ Вилмэрын юунд нь болдог байнаа.” Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хvvхэн олон хvний санал бодлыг нэг өгvvлбэрээр хэлчихэж байсан юм. Харин одоо Хатагтай Хью— маниа нийгмийн тэргvvн хvмvvсйин нэг (гэм нь хvнтэй гэрлvvлэх 3 охинтой) надад “Чи цагаа олж зугацан нь болсон юм. Угаасаа би тэр залууг нэг л бvтэхгvЙ амьтан гэж мэдээд байсан юмаа” гэж хэлж байна. Паци нvvрээ будангаа хажуугаас нь “Тэхээр хонгор минь дараагинх нь хэн бэ?” гэх нь дуулдана…
Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө vзvvлэлгvЙ байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдалыг ойлгож, энэ сvйрэл vнэхээр Гэнри-г дахиж босч ирэхгvЙ болгож уу vгvй юу гэдгийг мэдэхийг л хvсч байсан. Миний хvндэлдэг нэгэн бизнесмен санамсаргvйгээр миний бух асуултад хариулчихав. “Гэнри уг нь vнэнч шударга сайхан залуу байгаа юм” гэж тэр нэг найздаа яриж байсныг нь би санамсаргvЙ сонсчихсон юм. “Гэхдээ одоо аль болох хурдан өөөрийгөө буудах л тvvнйи нэр төрийг аварч чадах биз… ”. Тэгээд л би бvхнийг ойлгов. Би удаан ч бодсонгvЙ, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рvv хамаг хурдаараа гvйж билээ. ТYvнйигээ харсан даруйдаа би өөрийн эрхгvЙ айн чичэрсэн. Би тvvнйигээ бараг л танисангvЙ: ширээн дээр сууж байгаа чулуун нvvр хөдөлгөөнгvЙ нvд тvvнйих минь гэхэд итгэмээргvй байлаа. Сандалных нь хажуугаар тvvнйи нэг гар нь амь;гvЙ юм шиг унжиж хурууных нь өндөг нь vл мэдэг чичэрнэ.
Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгvй. Би тvvн рvv очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хvчтэй татаж намайг босгоод “Гэртээ хари Ирэнэ.” Гэж хvйтэн утгагvЙ өнгөөр хэллээ. “Тэгээд дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”
“Чи надад хайргvЙ юм гэж vv? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгvЙ шивнэв.
“Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгvй байна гэж vv? ”гэж хэлэхэд тvvнйи дуунаас нь; зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан. Би ойлгож байлаа. Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм: энэ бvгд тvvнйи хэлсэн vнэн байх ямар ч учир байхгvй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнри-г булаах гэнээ? Шог юм.” Би чанга гэгчээр инээж эхэллээ… Гэхдээ айдас дvvрэн инээдээр… Хэрвээ чиний бvхэл амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чин зөвхөн мөнгөгvЙ болсных нь төлөө орхи гавэл инээд чин хvрэхгvЙ гэж vv?
Тэр маань намайг сонсохыг хvсээгvЙ ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгvй байна. Тэр vгvйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хvйтэн өнгөөр яв гэж хашгирч байв… Гэсэн ч би тvvнйи нvдэнд нь байсан асар хvчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч vгvй. Би тvvнйи хөлд нь сууж “Гэнри Гэнри… Би чамгvйгээр амьдарч чадахгvЙ шvv дээ…чадахгvй” гээд уйьлж байлаа. Гэхдээ л тvvнйиг намайг сонстол нь бас л зөндөө удсан… Гэхдээ цөхрөл ямагт залаа олдог юм билээ… Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм: тэр гэнэт намайг тэвэрч нvvрйиг минь нулимс vнсэлт 2оороо будаад “Тэгнээ… Ирэнэ.. тэгнэ” гэж хэлээд чичэрч билээ. Тvvнйи их хайр нь бvдийг нь дуусашгvЙ их сэтгэл хөдлөлөөр дvvргэсэн байлаа.
Манай бяцхан хотынхны гайхширал Гэнригийн дампууралаар дууссангvЙ: тэд бид 2ын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд тvvнд хэн ч итгэсэнгvй. Итгэх ч аргагvЙ байсан юм чин… Тэд бvгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв… Гэхдээ vнээн би хайрандаа галзуурчихсан байсан юм… Хатагтай Хью хvртэл над дээр гvйж ирээд “Чи чин галзуураа юу? Чи тvvнтэй гэрлэж болохгvЙ, Ирэнэ… Энэ чин тэнэг хэрэг… тэнэг…” гэж vнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бvvр хэлэх vгээ ч олохгу;И байв. Тvvнйи найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаагvЙ Ноён Броганхvртэл “Наадах чин солиорчихож” гэж хэлж байсан юм даг
Ноён Дэвис- манай эцэг эх 2ын хуучин анд надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож vзэхийг хvсэв. Би өөрийнхөө ирээдvйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч vгvй vлдэж хамраараа газар хатгана гэнэ. ха ха ха. Би vvнйиг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгvй. БИ дэндvv их жаргалтай байлаа.
Хамгийн холын хараатай vгийг Ноён Барнэс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нvдээр удаан ширцэж амьдрал таньснийх нь ул мөр болж ульдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлэээр мишээж "Чамайг дандаа ийм их баяртай байхгvй л болов уу гэж би айж байна, Ирэнэ... Ийм их хvсэл мөрөөдөл, дэврvvн тэмvvлэл сайн юм авчирдаггvй юм шvv!" гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр ГЭнри руу эргэж "Стаффорд! чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа..." гэж хvйтэн өнгөөр хэллээ. "Надад тэгж хэлэх тань илvvц биз дээ!" гэж Стаффорд тvvнээс дутахгvй хvйтэн өнгөөр хариулсан юм.
Ингээд бид гэрлэлээ. ЗАрим хvмvvс төгс аз жаргал хэзээ ч байдаггvй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. МИний мэдэрч байсан тэр эмдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Ирэнэ Вилмэр биш Ирэнэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яжк байснаа санадаггvй юм. Ер нь юу ч санадаггvй юм. ХЭрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яж байсан ямар байсныг маань асуувал би ганцхан л vг хэлж чадна: "Гэнри". Тэр vргэлж тэнд байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бvхнийгээ зарж тvvнйи өрийг дарж нэг ёсондоо тvvнйиг аварлаа. Бид одоо зөвхөн 2 биенийхээ төлөө амьдрах л vлдлээ: өөр хэн ч биднийг ядраахгvй, зөвхөн бид 2... 2 хvнь хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал.
Гэхдээ нэг их удалгvй ирээдvйнхээ тухай бодохоос өөр аргагvй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг vрж, миний байшин сав, vнэт эдлэлийг бvгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх vvсвэр олох шаардлагатай болов. ГЭнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээрээ ажиллах болов. ХЭдий нэг их сvртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагvй тvvнд дажгvй л эхлэл байлаа.
Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Тvvнйиг зохих ёсоор ам;друулах гэж би өөртөө байдаг хамаг хvчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хvчээ хуваарьлаж чаддагvй учир, бИ тvvнйи ажилд нь ч хvртрэл туслаж байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь тvvнйи хувид байнга тохиолддог байв. ГЭсэн ч би тvvнйи ажлыг нь хийлгэх аргуудыг vргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илvv амжилттай ажилласаар байлаа.
Би тvvнйи энгийн нэгэн найз нь юм уу зарц нь болж хувьрахгvйг хичээж байв. Би тvvнйи эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж итгэдэг. Би өөртөө тодорхой бус жихvvн байдлыг бий болгоcoн нь намайг тvvнээс vл мэдэг холдуулж, тvvнйи сонирхолыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бvх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагvй. Би тvvнйи хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид 2 гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагvй гэж би итгэл дvvрэн хэлнe. Бид асар хvчтэй сэтгэлээр жигvvрлэсэн амрагууд байлаа... Тэгээд л болоо...
Би тvvнйи амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бvрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. ГЭр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
"Чам шиг бvсгvйг бvтээх гэж хэн бодож олдог байна аа, Ирэнэ." гэж тэр маань заримдаа хэлдэг байв. "Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хvчээр юм шvv дээ" гэж хэлээд миний мөр хvзvvг маань гал халуун vнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгvй. БИ ер нь тvvнд хэзээ ч сэтгэлээ бvхлээр нь vзvvлж байгаагvй юм. Эр хvн өөрийгөө бvсгvй хvний бvх амьдрал гэдгийг мэдээд хэрэггvй байдаг юм. ГЭхдээ л ГЭнри vvнйиг мэдэрдэг байсныг нь би мэднэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг vл ойшоосон өнгөөр угцан хотынхон маань арай эелдэгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардалаас өөр зvйлгvй байсан эхний хэдэн жилvvдэд би ганцаарахнаа л; Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилvvдэд тvvнд надаас өөр хэн ч хэрээгvй байсан гэдгийгээ би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг зоцдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний vл бvтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр "Ирэнэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол ях вэ?" гэж асуусан юм. Би хамаг хvчээ гарган байж "ДАхиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггvй дэндvv муухай байдаг юм" гэж хэлж билээ. ТСАг хугацаа урссаар... гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бvр агуу болсоор байлаа. Бид одоо 2 биенийхээ харц, хөдөлгөөн, vйл хөдлөл бvхнийг уншиж чаддаг болсон байв. Тvvнйи ажлын өрөөний камин зуухны өмнө бид 2 vдшийг өнгөрөөх дуртайсан. Би дэрэн дээр сууж, хивсэн дээр хэвтэж байгаа тvvнйи толгойг өвдөг дээрээ тавиад дvрэлзэх галын элчинд удаан гэгч нь vнсэлцдэгсэн. "2 хvн яж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юмаа, Ирэнэ" гэж тэр заримдаа хэлнэ.
Бид ингэж 4 жил амьдарсан юм. Бvтэн 4 жил төгс аз жаргал, ухаангvй дурлал. Тийм их аз жаргал хvн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгvй. Тэгээд бодохноо одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ бас сайн мэддэггvй юмаа. Би амьдралд асар өндөр vнэ төлсөн нь vнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартдаггvй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал 2 ер нь л яг тэнцэх байх....
Бид 2 нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. хvмvvс бид 2ын жигтэй дурлалыг vзээд магадгvй ур;дынхаасаа илvvтэйгээр хvндэлж харьцдаг байсан байх. Гэнри-г хvн болгон л хvндэлж байдаг, хаа сайгvй урьж залдаг болов. Тvvнйи ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерvvдйин тоонд зvй ёсоор багтдаг болсон байлаа. Тvvн шиг хөгжилтэй сонирхолтой хvнийг зөвхөн мөнгө төгрөггvйгээс нь болоод нийгэм тvлхдэггvй юм билээ
Ийнхvv өөдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм... Энэ бvхнийг би амьдарч туулсан юм чин бичэж чадах зориг надаас гарнаа...
Манай хотод нэгэн шинэ бvсгvй vзэгдэх болов. Тvvнйи нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Ёрк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Еврөпе-с буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа тvvнйиг бvжгийн vдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бvсгvй байж билээ. Хав хар vсээ голуур нь хувааж шулуухнаар самнасан бас урт ээмгийг эвтэйхэн нь аргагvй зvvсэн байлаа. Тvvнйи уян намуухан хөдөлгөөн нь биеийг нь ясгvй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч vнэлэмгvй өвөрмөц байлаа... Тэр vнэхээр гайхалтай vзэсгэлэнтэй бvсгvй байсан юм. Манай хотынхон нөгөө бvсгvйн хөлд гайхал бахархалаа харамгvй шидэлцгээж байв. Аргагvй дээ, бид vнэхээр тvvн шиг бvсгvйг урьд хожид харж байсангvй. Тэр бvх хvмvvстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нvvрэнд дээрхь хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хvндлэлд хэдийнээ дасч бvvр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.
ГЭнри тvvн рvv харав... удаан гэгч нь тогтууханаар... Урьд нь тvvнээс гарч байгаагvй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бvрийг ажиглах тvvнйи харцнаас нь тодхон байсан юм... Тэр 2 хэдэн удаа бvжиглэв.
Yдэшлэг төгсөхөд нилээд олон залуус тvvнйиг гэрт нь хvргэж өгөхөөр яран сандралдан тvvн рvv очив. "За байз би сонгоноо" гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд тvvнйи шинэ фенvvдйин нэг нь "Байгаа бvх хvнээс сонго" гэж хашхирав.
"БАйгаа бvх хvнээс ээ?" гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ:
"Тэгвэл би Ноён Стаффордыг сонголоо." гэв. Хэдийгээр ГЭнри тvvнйиг хvргэж өгий гэж хэлээгvй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар vгvй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хvргэж ирэв.
Би Гэнри-г буцаж ирэхэд нь Клэйр-н тухай юу бодож байгааг нь асуулаа Тэр товч бөгөөд тодорхойгоор "Харин тийм. Сонирхолтой л юм" гэж хариулав. Би тvvнйиг энэ хариултнаас хамаагvй илvvгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгvй.
ДАраагийн удаа бид vдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хvсэлгvй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
"ЭЭ, Гэнри яваы л даа. Биднийг хvлээж байгаа шvv дээ. Тэгээд ч тэнд олон хvмvvс байна Харвингс-нхан, Хатагтай Хью, хатагтай Брvvкс, Клэйр, Ноён Барнс гээд л" гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж
"Ерөөсөө яв'я" гэв.
Тэр орой Клэйр Гэнри 2 хэнээс ч илvvтэгээр бvжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар тvvнйи торгон зөөлөн арьсанд уе уе хvрээд байгааг ажигалж байв. Гэнригийн нvд рvv ямар ч саадгvй ширтэх тэр хар сормууст нvд намайг гайхшруулж билээ. Ширээн дээр хvртэл тэр 2ыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Yдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахийг хvссэн нь тэр байлаа.
Yvнйи дараагаар Гэнри Клэйр-н очсон нэг ч vдэшлэгийг алгасангvй. Тэр тvvнйиг машинаар дагуулан явж, тvvнйи амьдардаг хамаатных руу нь хvртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагvй тэр Клэйр-н театрт очих орой бvр тэнд очиж амждаг байлаа. Тvvнйи нvдэнд нь догдлолоор дvvрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггvй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.
Би бvгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд vхтлээ гайхсанаас биш янзан бvрийн сэжиг төрж байсангvй. Yнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгvй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйр-с хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хvсэхээ байж , бvх урилгануудыг vгvйсгэдэг байв. тэр гэртээ бvрзийн суух болов... харин тэр бvрзгэр харанхуйн цаана юу байснийг би харж байлаа-- Айдас.
Тэгэхэд л би бvгдийг ойлгосон юм. Тvvнйи өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад vнэндээ ямар ч хамаагvй байлаа. Харин тvvнйи барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бvгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхvv юмс хэзээ ч нэг дор болдоггvй... Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзэл... Энэ эргэлзэлийг vгvй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос нэмэр болсонгvй. Yvнйи дараагаар тvvнйиг анхааралтай ажиглаж эхлэсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрийг яруу тодоор ойлгосон доо. Гэнри Клэйр-д хайртай болсон байлаа...
Тиймээ би өөрийнхөө хувь заяагvй 2 гараараа энэ өгvvлбэрийг бичэж байна. Хvний амьдралд ярихад ч хэцvv тийм зvйлс тийм vе гардаг юм билээ. Yvнйиг би тэр vед л ойлгосон юм. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал vс олж харсан... Дараа нь галзуурал. Би vнэндээ vvнд итгэж чадахгvй байлаа. Би энэ явдалыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бугд миний толгой тархинд шингэж орж чадахгvй байлаа. Намайг эргэн тойрсон, над дотор байгаа тэр бvхэн эцэс төгсгөлгvйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэгхvйгээр унаж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцvv байсан гээч... БИ эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгvй би уйлж эхэллээ. ЗАрим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихаж байж билээ... Энэ бvгд тамын эцэст би тэмцэхээр шийдсээн...
МИний толгой дах амьдралын дvр зураг тэр чигээрээ солигдож, хvйтэн харанхуй айдас намайг бvрхэн авав. ГЭхдээ би хамаг болоод эцсийн хvчээ шавхан бослоо... би "Хvн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгvй" гэж өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чин дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би тvvнйи сэтгэл зvрхэнд нь яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйр-тэй жаахан сээтэгнэсэн. МЭдээж тэр vед тvvнйи хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогvй. Шинэ хvн тvvнд сонирхолтой санагдалгvй яхав. Тэр хайр дурлалын тухай зvvдлээ ч vгvй байтал тэр нь аргагvй хvрээд ирсэн. Yvнйиг мэдсэн даруйдаа тэр энэ бvгдийг эцэслэхээр шийджээ.
Ингээд бид 2уулаа тэмцэж эхлэв. Би тvvнйи төлөө, тэр өөрийнхө эсрэг. Бид 2уулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангvй ээ! Тэмцэж байсан тэр vедээ тэр хэзээ ч надтай хvйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагvй. Тэр надтай vргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцаж байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд... урьд урьдийнхаа улам илvй сайхан сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би тvvнйиг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагvй юм даа. Бvх юм дууссан байлаа.
"ГЭнри, 2уулаа энэ vдэшлэг рvv явна аа!" гэж би нэг удаа их л шийдэмгий тvvнд хэллээ. Бид 2 сvvлйин vед болсон бvх vдэхслэгний урилгануудыг буцааж байсан юм. Ингээд бид 2 тэр vдэшлэг рvv явлаа. Тэр Клэйр-г тэнд харав. Би ч тvvнйиг болгоомжтойгоор ажигав... Yдэшлэгний төгсгөлд бид 2 2уулаа мэдэхийг хvсч байсан юмаа мэдэж авав. ОДоо хичнээн ч тэмцээд нэмэргvй болжээ.
БИ тэр шөнө унцангvй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгvй байлаа. "Бид 2ын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу? Гэнри юу?"... "Тэр зовох ёстой хvн нь би байх болноо... Гэнри л лав биш... Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихая. Хэрвээ тэр намайг явуулахгvй гэвэл би тэрэнд урьдынх шигээ их хайртай биш болсон гээд хэлнэ. Харин надад энэ бvгдийг хийх чадал хvч байгаа болов уу?"... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ...
Ингээд нэг орой тvvнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хvчлэн байж "Гэнри, хэрвээ би чамайг хайр;лахаа болисон гэвэл чи ях вэ?" гэж асуув. Тэр миний нvд рvv намуухнаар харснаа "Би итгэхгvй ээ!" гэсэн...
Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад vнэний тухай нэг ч vг цухуйлгахгvй байв. Би тvvнйиг ойлгохгvй байв. Тэр магадгvй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгvй хэвээрээ байсан ч би тvvнйи арчаагаа алдаж цөхөрсөн нvд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хуньд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би тvvнйиг буруутгахгvй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч vг дуугарсангvй. Зvрх зvссэн тэр өдрvvд намайг бас шууд зvгээр орхисонгvй. Тэр юу вэ гэхээр Гералд Греи Англи язгууртан залуу байлаа. 30 эргэм насны, дэгжин, сайухан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгvй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бvсгvйчvvд тvvнд дурласан байсан юмдаг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгvй ч тэр дургvйцлийг минь vл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бvртээ одоо л Гэнри-н vгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрvvдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
Би Гэнри-г тэр тухайгаа ярьх болов уу гэж удан хvлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгvй. Клэйр Гэнри-тэй уулзах бvх нvх сvвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйр-тэй уулзаж болох бvх л боломжуудаас зайлшийж байлаа. Манайх гэдэг айл vдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараа тусгай урилга Гэнри руу явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгvй. Ингэж байтал нэгэн өдөр би бvхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн...
БИ нэг vдэшлэг руу ганцаар явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ vлдсэн. Харин би vдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хvмvvсээ гомдоохгvйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр vдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хvлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр vдэшлэг рvv явсандаа би хэзээ ч харамсдаггvй...
Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө Хатагтай Хью Хатагтай Броган 2ыг ярьж байхыг санамсаргvй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
- Ирэнэ тvvнйи төлөө тийм ихийг төлсөн юм чин яхав дээ. Гэнри одоо тvvнйиг орхиж явж болохгvй шvv дээ гэж хатагтай Хью хэлж байна.
- Би ч гэсэн тэгж бодож байна. Ирэнэ чин vндсэндээ авааль нөхрөө худалдаж авсан юм шvv дээ. Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнйигээ vзvvлэх эрх тvvнд байхгvй шд гэж хатагтай Броган хатагтай Хью-г дэмжих нь тэр... Би бариьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лvvгээ алхав... Би нөхрөө худалдаж авсан... Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Yvнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгvй.. надад энэ тухай хэзээ ч ам нээхгvй... Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч гэсэн насан туршдаа юу ч болоогvй юм шиг явах болно... Миний мөнгөнөөс болж... Хэрвээ тэр ярайхгvй юм бол би ярих учиртай...
Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгvй байсан бол би vvнйиг хийхгvй байсан биз. Магдагvй би vргэлжлvvлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бvгдийг мэдсэн хойно- би чадахгvй ээ! Надад тэгэх зvрх байсангvй. Тэр хэзээ нэгэн цаг наддаа сэтгэлээрээ буцаж ирсэн ч гэсэн би тvvнйиг надад хайртайдаа буцсан уу эсвэл миний өөрийнх нь төлөө золиосолсон бvхэнд талархан буцсан уу гэдгийг яж мэдэх билээ дээ... Тэр миний мөнгөний аолиос нь болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгvй болжээ...
Би тvvнйиг сайн дураараа чөлөөлөх ёстой... яагаад гэвэл тэр надад дэндvv их өртэй учраас... Би тvvнйи төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгvй болсон байлаа.
Би ямар ч гэсэн хо;длох хэрэгтэй. Яах вэ? САлая гэх vv? Тэр мэдээж хvлээж авахгvй... Тvvнд хайргvй гэж хэлэх vv? бvvр vнэмшихгvй...
МАлгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь vнсэж, зөөлөн салхи vсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн зvрхэн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг болов.
Байшиндаа дөхөж очоод харвал Гэнри-гийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би тvvнд садаа болохгvйн тулд чимээгvйхэн гэртээ орж, тvvнйи өрөөнөө хажуугаар өнгөрөхдөө зvрхийг минь зvссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгvй би гэдэг хvн өрөөнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгиогоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гvн харуусалаар дvvрэн нулимсыг нь гvйцээж чичрэн байв. Би хаалганаас ухашийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа. .. Гэнри уйлжээ...
"... Гэнри одоо vхэх гэж байсан ч тvvнйигээ vзvvлэх эрх одоо тvvнд байхгvй шд..."
Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргvй болсонд vнэмшигvй тэхээр би тvvнд ямар нэгэн аргаар vнэмшvvлэх л хэрэгтэй.
Би өрөө рvvгээ айдас хvйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хvнд ярихгvй.
"Ирэнэ, Юу болоо вэ?" гэж Гэнри өглөө нvд рvv минь харангаа асуув.
"Юу ч болоогvй ээ!" гэж би хариуллаа. "Онцгvй зvvд зvvдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгvй" гэж би хэллээ. МИний тэр vед бодож чадах ганцхан зvйл гэвэл би Гэнри-д өөрийнхөө худал хурмаг гэдгийг vзvvлэх боломж олох тухай л байв. Тvvнйиг ямар ч эргэлзээгvй болгох хэрэгтэй... Тэр боломж яг тэр өдөр хvрч ирсэн юм...
Гадуур явж биагаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнри-гийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангvй. Би хаалганд дөхөж очин тvлхvvрний нvхээр нь тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. САйхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйр-г би харсаан. Тэр vнэхээр дэнvv vзэсгэлэнтэй харагдаж байлаа.
ГЭнри "Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хvсэл алга. Та ойлгохгvй байна гэж vv?" гэх нь дуулдана.
"Yгvй би ойлгохгvй байна" гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рvv хөөрхөн нvдээ жижигхэн болгон хараад "Чи муу хулчгар новш" гэж удаахнаар хэллээ.
Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо тvvн рvv нэг алхам ойртов. Тvvнйи цайж цонхийсон нvvрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нvхээр харж буй надад хvртэл харагдахаар чичэрч байлаа.
"Яв даа!" гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нvдээ том болгон бvрэн нээхэд, тvvнйи өөрөөсөө хvртэл нуух гэж ядсан хvслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.
"Гэнри..." гэж хэлэхэд тvvнйи хоолой нь ягаад ч юм бие шигээ vзэсгэлэнтэй сонсогдоно.
"Хатагтай Клэйр..." гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав.
Клэйр тvvн рvv дөхөнгөө "Гэнри... Чи ингэж 2 биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хvсч байна" гэж хэлж байна. Гэнри vг ч дуугарах сөхөөгvй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж "Чи надад хайртай гэдгийг бид 2 2уулаа сайнаас сайн мэдэж байгаа шдээ. Чи арай vгvй гэхгvй биз дээ?" гэж хэлэв.
Гэнригийн нvдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгvй байлаа. тэр ч vvнйигээ мэдээд нvдээ гараараа таглав.
"Чи энд ях гэж ирсэн юм бэ???"
"Ягаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илvv хvсч байна." гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж "Надад чи харитай биз дээ" гэж шивнэн асуув.
"Тиймээ... тийм... тиймэээ!" гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт татан ойртуулж уруул дээр нь озон озон vнслээ. Би гайхсангvй. Надад бvх юм урьд нь болж байсан уым шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бvсгvй vнсэхийг харах... хэцvv байсан учраас би нvдээ аньсан... Тэгээд л болоо...
"Ингэж хэлэхийг чин ямар их хvлээв ээ, би!" гэж Клэйр эцэст нь хэлээ Гэнрийг чангаар тэврэв. Магадгvй хvсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр тvлхээд...
"Чи бид 2 дахиж уулзаж болохгvй..." гэж хатуухан өнгөөр хэлэв.
"Yгvй дээ... хонгор минь чи бид 2 өнөө орой уулзана...Орой 9 цагт би чамайг Холтос-т хvлээж байя."
"Би ирэхгvй ээ!"
"Чи мэдээж ирнэ."
"яасан ч vгvй... хэзээ ч..."
"Чамаас гуйж байна шдээ Гэнри... 9 цагт!" гэж Клэйр хэлээд өрөөнөөс гарч явлаа. Би дөнгөж л хөшигний ардуур орж амжив. Клэйрийг явсаны дараа би Гэнригийн өрөө рvv шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Yсээ зогсоо зайгvй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнри-г хичнээн их зовж байгааг харж байлаа...
Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хөдлөх хэрэгтэй...
Би өрөөндөө очиж малгай,цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рvv явах гэж байснаа гэнэт зогтусав. "Чи мэдэж байна уу?хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Ирэнэ?" гэж би өөртөө хэлээд гvн амьсгаа авлаа...
Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Тvvнйи хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь "Хайрт Ирэнэ-дээ. Гэнри. Yvрд мөнх" гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хvрч очоод, газар өвдөглөн сууж тvvнйихээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Тvvндээ мөргөсөн..."Гэнри... Гэнри..." гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад vнэндээ байсангvй. Надад төлөвлөсөн бvхнийг хийх хvч чадал хайрлаач гэж би тvvнээс гуйж билээ.
Хэсэг хугацааны дараа би босч доод давхар луу явав.
"Гэнри. Надад Хатагтай Кован захиа хvргvvлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирэе." гэж тvvнйи өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний бvvр дээрний нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бvсгvй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.
"Би чамайг явуулмааргvй байна. Чи бvvр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй" гэж Гэнри ер юу ч болоогvй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн тавиж хэлэв.
"МИний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хvрээд ирнэ."
Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгvй байх байв. Долоон цагийн vед би Гералд Грэй руу залгаж товч бөгөөд тодорхойгоор "Та 8.30д Холтосд хvрээд ирэхгvй юу?" гэж хэлсэн юм.
"Ю... Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!" гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангvй уцаа тавилаа... МИний төлөвлөгөө махс хялбар. гэнри 9 цагт Холтос-д Клэйр-тэй уулзахааар ирнэ. Тэгээд Грэй бид 2ыг харна. Би шөнөжөнгөө байхгvй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр.
Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгvй бодлоо гээхийг хvсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нvvрээ будав. Би хөөрхөн харагдахыг хvч байлаа: гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь "хэрвээ Гэнри Холтос-д ирэхгvй бол яах вэ? Тэр "Яасан ч vгvй гэж их л шийдэмгий хэлсэн шvv дээ. Тэр Клэйр-г эсэргvvцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвал яхав..." гэсэн бодол зуршийн орж ирэв.
Энэхvv гэгээн бодолд цочсондоо би гартаа бариж байсан энгэсэгний шаазан хайрцагаа газар алдаад хагалчихав. "Хэрвээ.. хэрвээ тэр ирэхгvй бол, тэр Клэйр-т тийм ч их хайртай биш гэсэн vг. Тэгвэл би гэр лvvгээ хамаг эрчээрээ гvйж ирээд тvvнйигээ тэврэн хамаг vнэнээ уйлан байж хэлнэ дээ." Ингэж бодоход өчигдөрөөс хойш хуурай байсан нvд маань том том дуслуудаар дvvрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шvv... Хvн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан уед итгэл найдвар өчvvхэн төдий сvvмэлзэхэд сэтгэл хамгийн хэцvvгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцасаа өмсөж эхлэв. гар минь учиргvй чичирч байсан учраас хувцасаа өмсөх гэдэг амаргvй даваа байлаа. хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч vдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд, "Анхаарлтай яваарай! Битгий хамаагvй ядарчихаарай, Ирэнэ минь" гэж хэлж билээ.
"Санаа зоволтгvй Гэнри. Би зvгээр..." гээд би тvvнйигээ vнссэн. хамгийн сvvлчийн удаа...
Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хvйтэн салхи цувны минь доогуур гулгаж нvцгэн мөрөнд минь хурч байсаан... Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгvvр,эгц алхах гэж байдгаараа хичээж байсан юм.
Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэрттэй газар биш байсан ч гэсэн яагаад ч юм хvvхнvvд нэг бол нөхөртэйгээ ирдэг эсвэл бvvр ирдэггvй байсан юм...
Би ХОЛТОС хэмээх нэрийг бvтээсэн том том гэрэлт vсэгнvvдйиг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нvд өвтгөмөөр санагдаж байж билээ. Yvдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хvн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгvй. Хэтэрхи гял цал болсон уйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд нь алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв vv vгvй юу жазз хөгжимийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл vvсгvvрvvд... цагаан ширээнvvд... хар костюм... нvцгэн мөр... гялалзсан шил... торгон хэрэглэл... алмаз чулуу...
Ноён Грэй намайг хvлээж байлаа. Тэр яг л дээд зэргэлэлийн эрэгтэйчvvдйин сэтгvvл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хvнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөл юм уу гайхсан ямар ч хсинж тэмдэг узуулсэнгvй, эелдэг бөгөөд хvндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо vvдээр орж гарч байогаа хvмvvсйиг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод vvд ширтэж суухад бvх юмсыг будэгхэн vылэн хөшиг бvрхсэн мэт санагдаж байсан юм. Бvх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хvртэл.
Миний санаж байгаагаар Ноён грэй нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л. Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтос-д хvрч ирэхэд цаг 8.30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр vед хэн нэг нь миний сэтгэл рvv өнгийсөн бол том цагаан дугираг 2 зvvнээс өөр юг ч олж харахгvй байсан байх даа.
Яг 9 цагт, хормыг заагч зvv 12 тоог шvргэв vv vгvй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хvлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хvн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь тvvнйи биеийг зөөлнөөр ороожээ... толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зvvлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгvvр нь гялалзах чулуунууд гvйх нь дуу алдмаар vзэсгэлэнтэй... Клэйр орж ирмэгцээ тээнгэлзэж танхимыг тэр чигт нь гvйлгэн харав. Гэнриг ирээгvйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичэрч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Тvvнйи суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
9.15... Том шилан хаалга онгойх нь улам л олширч костюмтай залуус эрчvvд, vслэг эдлэл даашинз болсон хvvхнvvд чимээгvйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгvvр эцэсгvй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэж суулаа. Ядаж байхад ямар олон хvн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бvрт минь хvйтэн айдас нуруу руу минь шургаж өвдөг рvv маань урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгvй нэг ч хором сууж чадаагvй юм. "Болгоомжтой, Хатагтай Стаффорд" гэж Грэйн хэл;эх нь зvvд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч vгvй аяган дах мөснөөс нэгийг авч ам руугаа хийлээ. Грэй над руу гайхал дvvрсэн нvдээр харж байсан юм.
9.25. Өвдөг маань гэм хийсэн хvнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичэрснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгvй болчихмоор юм шиг санагдаж байж билээ, тэр vед. Би нууцхан Клэйр рvv харав. тэр бас л хvлээсээр байлаа. Тvvнйи нvд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь тvvнйиг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
9.30. Би тэвдэж байсандаа тэр юм уу, эсвэл тэнд байсан жазз хөгжим тэгж хvнд дуулдаж байсан уу толгой руу маань хvнд зvйлээр зогсоо зайгvй нvдэж байгаа юм шиг санагдаж байв. Бvгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгvй боочихмоор санагдаж би хvйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
9.45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. эргэн тойронд юу ч байхгvй юм шиг... Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгvй байлаа. Тэр харанхуй нvх мэт надэад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогvй юм. Чих минь таг дvлий болсон мэт чив чимээгvй намайг нэг хором бvрхэв.
Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грэй-д "жаахан хөгжилдөе л дөө" гэж хэлэв. Би тvvнйи хvзvvгээр нь тэвэрч, мөрөнд нь нvvрээ наагаад костюмных нь захыг чангаар хазав. Тэр vед би ганц л юм өөртөө хэлж байсан нь "ирэнэ хэтэрхий чанга хашхирч болохгvй"...
Грэй хаалга руу биш над руу харж сууж байсан болохоор Гэнри-г орж ирэхэйиг харсангvй, учрыг ч ойлгосонгvй гайхаж дууссан бvдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хvний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж vсэнд маань гараа хvргэхийг хvртэл оролдож байлаа.
Би толгойгоо тvvн рvv харж байсан ч нvvрэндээ ямар ч хувирал гаргахгvйг хичээж байсан юм. Гэхдээ нvд маань бvхнээ нууж дөнгөсөнгvй бололтой... Грэй миний нvд рvv хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хvн шиг гартаа барьсан жунзаа счичрvvлэн байж "Грэй, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. яагаад энд дарс байхгvй байгаа юм" гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грэй vйлчлэгчийг дуудаж чихэнд нь нэг зvйл шивнэхэд vйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.
Би энэ бvхний хажуугаар Гэнри ажигласаар байлаа. тэр Клэйр дээр хvрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дvvрч байгаа бололтой сандал дээрээсээ vсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнри-г ирэхгvй нь гэж сандарч байсан бололтой тvvнйиг хоцорсон тухай нэг ч vг хэлсэнгvй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгvй зогсоно. Тэр хоцорсон нь надад бvгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгvй байх гэж их тэмцжээ... Yнэхээр их... Гэвч тэр тэссэнгvй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Тvvнйи нvдэнд унтрашгvй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар vзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгvй ээ...

Нөхөртэйгээ 2 жил үерхсэнийхээ дараа 5 жилийн дараа нөхөр маань хачин жүжиглэж, бусад бүсгүйчүүдтэй гарч, надад хүйтэн хайрыг үзүүлж, хэд хэдэн удаа хэрэв тэр намайг бусад бүсгүйчүүдтэй хэрхэн харьцаж байгаа талаар асуулт асуувал би сална гэж сүрдүүлэв. Хуучин найз маань интернет дээр доктор Велли хэмээх нэрийн өмнөөс хайрын шившлэгийн хүчээр харилцааны болон гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг хүмүүсийг хэлэхэд би үнэхээр эмх замбараагүй байсан бөгөөд эхэндээ ийм зүйл байдаг гэдэгт би эргэлзэж байсан. оролдоод үз. Би түүнтэй холбогдохдоо тэр надад хайрын үгсийг гаргахад тусалсан бөгөөд 48 цагийн дотор нөхөр маань эргэж ирээд уучлал гуйж эхэлсэн. Тэр одоо бусад эмэгтэйчүүд болон түүнтэй хамт сайн бас жинхэнэ байдлаар явахаа больсон. Байна. Энэ харилцаа, гэрлэлтийн асуудлаа шийдэхийн тулд энэхүү агуу хайрын касттай холбоо барина уу: wealthylovespell@gmail.com эсвэл шууд WhatsApp: +2348105150446.
ReplyDelete