Хүмүүст хүртээмжтэй, үр ашигтай, итгүүлэх чадвар сайтай, хүчтэй
мэдээлэл өгөх хамгийн сайн гарц тул танд ярих чадвараа сайжруулахад
туслах дасгалуудыг танд санал болгож байна.
- Хүүхэддээ санаагаа тайлбарлаж өг
Энэ дасгал нь өөрийнхөө шинэ санааг богино хугацааны туршид эерэг
хариу үйлдэлтэйгээр дамжуулах боломж юм. Хүүхдүүд насан хүрсэн хүмүүсийг
бодвол амьдралын туршлага багатай байдаг учир тэдэнд ойлгуулахын тулд
та санаагаа хялбарчлах шаардлагай. Өөрөөр хэлбэл энгийн үгээр тодорхой
ойлголт өгөх чадвартай болоход тус болно.
Үндсэн санаа руугаа ороход “жижиг” яриа танд тусална. Цаг агаар,
газар орны тухай яриа, эсвэл ярилцаж буй хүнийхээ хувцаслалтын жижиг
хэсгийн талаар яриагаа эхлүүл. Тэгээд дараа нь үндсэн асуудал руугаа орж
болно. Өдөр бүр энэ дасгалыг хийх хэрэгтэй. Ингэхдээ ярилцахад хамгийн
таатай, боломжтой хүн дээр туршиж үз.
Ой ухаанд тань таны ярих гэж байгаа зүйл үнэхээр аугаа санагдаж байгаа
бөгөөд түүнийгээ яриагаараа илэрхийлж чадахгүй бол эхлээд бичих
хэрэгтэй. Бичсэний дараа гол санаагаа мартсан эсэх, чухал биш зүйлийг
оруулсан эсэх нь тодорхой болно. Хамгийн гол санаанаасаа эхлээд жагсаалт
үүсгэж тэмдэглэ. Дараа нь үүнийгээ ашиглаж үр дүнтэй яриа өрнүүлээрэй.
- Төлөв байдлаа “төгс” болго
.
Мөн хэлж ярьж байгаа зүйл тань хүнд хүрэх нь илүү байна. Юуны өмнө цэх
зогс, мөрөө эгцэл, гараа халаасандаа хийлгүйгээр урдаа байлга. Хүмүүстэй
нүдээрээ холбогдож, гүнзгий амьсгалаарай. Энэ нь танд том өөрчлөлтийг
авчирна.
Яриандаа дандаа нэг хэлбэрийг үгсийг битгий ашигла. Ингэвэл яг робот
шиг сонсогдоно. Үгсийн сангаа баяжуулж, олон өөр үгээр ярих хэрэгтэй.
Ингэж чадвал таны яриа хэтэрхий “модон” биш илүү “натурал” сонсогдоно.
Хүмүүс янз бүрийн хэмнэлээр ярьдаг. Гэхдээ та өөрт хамгийн сайн
тохирох, ярихад хамгийн аятайхан сонсогдож байгаа хэмнэлийг олоорой.
Эхлээд хурдан, удаан янз бүрээр ярьж үзэх хэрэгтэй. Аль нь илүү сайхан
сонсогдож байна вэ?
Хариуг нь өөр хүнээс асууж мэдсэн ч болно. Яг одоо сонгож чадахгүй ч
хурдан, удаанаар хэмнэлээ өөрчилж ярих нь яваандаа өөрийнхөө хэв маягийг
олоход тусална.
- Яриагаа дуу хураагуурт хадгал
Өөрийнхөө яриаг дуу хураагуурт бичээд сонсох, эсвэл бичлэг хийгээд
дараа нь үзэх хамгийн үр дүнтэй арга. Дараа нь өөрийн яригаа сонссоноор
жижиг алдаа, хүмүүст хэрхэн хүрч байгаа байдал, гол санаагаа гаргаж буй
эсэхийг хянах боломжтой болдог. Жишээ нь яриан дундах удаан зогсолт,
биеийн эвгүй хэлэмж зэргийг харж болно.
Яриагаа илүү олон хүнд, хүртээмжтэй хүргэхийн тулд олон удаа ингэж давтаарай.
Эх сурвалж:
BusinessInsider
Нөхөртэйгээ 2 жил үерхсэнийхээ дараа 5 жилийн дараа нөхөр маань хачин жүжиглэж, бусад бүсгүйчүүдтэй гарч, надад хүйтэн хайрыг үзүүлж, хэд хэдэн удаа хэрэв тэр намайг бусад бүсгүйчүүдтэй хэрхэн харьцаж байгаа талаар асуулт асуувал би сална гэж сүрдүүлэв. Хуучин найз маань интернет дээр доктор Велли хэмээх нэрийн өмнөөс хайрын шившлэгийн хүчээр харилцааны болон гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусалдаг хүмүүсийг хэлэхэд би үнэхээр эмх замбараагүй байсан бөгөөд эхэндээ ийм зүйл байдаг гэдэгт би эргэлзэж байсан. оролдоод үз. Би түүнтэй холбогдохдоо тэр надад хайрын үгсийг гаргахад тусалсан бөгөөд 48 цагийн дотор нөхөр маань эргэж ирээд уучлал гуйж эхэлсэн. Тэр одоо бусад эмэгтэйчүүд болон түүнтэй хамт сайн бас жинхэнэ байдлаар явахаа больсон. Байна. Энэ харилцаа, гэрлэлтийн асуудлаа шийдэхийн тулд энэхүү агуу хайрын касттай холбоо барина уу: wealthylovespell@gmail.com эсвэл шууд WhatsApp: +2348105150446.
ReplyDelete