Wednesday, January 25, 2017

Шилдэг илтгэл танилцуулах 7 энгийн нууц


Харилцагчид, хамт олон, хамтран ажиллагсаддаа удаан үргэлжлэх илтгэлийг хэрхэн танилцуулах вэ?

“Доромжлолгүй бизнес: Таны мэдэх хэрэгтэй 49 нууц ба хялбар дөт алхмууд” хэмээх номоо би энэ 7 хоногт хэвлүүлсэн бөгөөд хураангуй постууд ирсээр байгаа.
Би илтгэлийн тухай олон удаа бичсэн боловч дундаж илтгэлийг гайхалтай болгох бодит үнэнийг мэдээгүй л байна. Гэхдээ дараах зөвлөмжийг уншаарай:
1. Сургааль айлдах хэрэггүй.
Гэртээ илтгэл танилцуулах үед эцэг эх тань үймүүлэхэд яадаг вэ? Уйтгартай. Коллежид илтгэл танилцуулахад та уйтгартай профессор шиг л болдог уу? Тийм бол үнэхээр уйтгартай. Бизнест илтгэл танилцуулахад илтгэгч слайдуудыг ярианыхаа чиглэл болгон ашигладаг. Энэ үнэхээр уйтгартай. Хүмүүсийг таны слайдуудыг уншуулах гэж хүчлэх хэрэггүй.
2. Сэтгэл хөдлөлөө илэрхийл.
Бизнес илтгэлийн зорилго бол үзэгчдийг одоогийн сэтгэл хөдлөлийн төлөв байдалд авчрах (ихэнхдээ эргэлзсэн тээнэгэлзсэн эсвэл сонирхолгүй үед ) бөгөөд ингэснээр тэд тааламжтай шийдвэр гаргана (тэд гайхаж, биширч, үйлдэл хийхэд бэлэн болно). Тиймээс илтгэлээ баримтын цуврал гэхээсээ илүү сэтгэл хөдлөлийн цуврал аялал мэт бүтэцтэй болго.
Жишээ 1:
  1. Айдастай. (Тэдний анхаарлыг асуудал руу чиглүүл)
  2. Хөнгөвчлөх. (Тухайн асуудлыг шийдвэрлэх шийдэл бий.)
  3. Итгүүлэх. (Тэд таньд болон танай компани найдвартай гэдэгт итгэнэ.)
  4. Ойлгуулах. (Тэд үйлдэл хийхэд бэлэн болно.)
Жишээ 2:
  1. Гайхах. (Тэдний анхаарлыг тэдний мэдэхгүй ямар нэг зүйл рүү хандуул.)
  2. Сониуч байдал. (Тэд таны санаа яагаад гайхалтай вэ гэдгийг харна.)
  3. Урам зориг авах. (Тэд таны санааг яагаад шинэлэг вэ гэдгийг ойлгоно.)
  4. Идэвхитэй болох. (Тэд одоо үүнийг нэг хэсэг болохыг хүсч байна.)
3. Түүх ярь.
Агуу илтгэлүүд үргэлж түүхүүдийн цуглуулга байдаг. Тухайн түүх нь та тодорхой статистикийг хэрхэн олж авсан тухай эсвэл бизнесийн холбогдолтой 5 минутын онигоо , түүх байж болох юм. Тэдгээр нь холбоо хамааралтай бас ухаалаг, товч тодорхой байхын хэрээр тэдгээр түүхүүд таны эрэлхийлж байгаа сэтгэл хөдлөлийн хариу урвалыг бий болгох болно.
4. Чиглүүлэгч ашигла.
Бодит ертөнцийн аялалд чиглүүлэгч нь таны зогсоолыг заана гэсэн үг. Бизнесийн илтгэлүүдэд чиглүүлэгчид нь таны үзэгчдэдээ хэлэхийг хүссэн эсвэл тодорхой ойлголтонд хүргэх баримт, график эсвэл хүснэгт слайдууд гэсэн үг.
5. Үүнийг энгийн байлга.
Хүмүүс холбоо хамааралтай зүйлсэд анхаарал хандуулдаг учраас таны түүхүүдийг дэмжих, амархан ойлгогдохуйц чиглүүлэгчашиглах хэрэгтэй боловч тоон, баталгаатай болон бодит баримтуудыг ашиглах нь чухал. Түүнчлэн хүмүүс цогц зүйлтэй тулгарахаараа тархиа ажиллуулахаа зогсоодог учраас слайд болон видео тийм ч шуурхай, хялбархан ойлгогдохуйц биш байж болох юм.
6. Хувийн байдлаар ханд.
Үзэгчдээс нэг хүн сонгоод тухайн хүн рүү шууд чиглүүлэн ярь. Таны хэлж байгаа зүйлийг хүн бүр чих тавин сонсож байгаа мэт бай. Илтгэлийн сегмент бүр лүү шилжихдээ өөр хүн рүү анхаарлаа хандуул. Үзэгчид дунд байгаа хүн тус бүртэй ганцаарчлан ярьж байгаа мэт мэдэр.
7. 20/20-ийн зарчмыг ашигла.
Илтгэлээ 20 минутаар хувааж, 20 удаа буюу түүнээс ч олон удаа давт.

No comments:

Post a Comment