Орчин
үед хүн болгон англи хэлийг бие даан суралцах боломжтой болсон хэдий ч
ярианы чадвараа сайжруулах нь хамгийн хэцүү байдаг билээ. Хэдийгээр
уншиж, бичиж чаддаг болсон ч ичимхий зан, алдаа гаргахвий гэсэн айдсаас
мөн яриагаа сайжруулах орчин бүрэлдэхгүйн улмаас нэг л болж өгөхгүй
байгаа бол та Улаанбаатар хотод зохион байгуулагддаг англи хэлний ярианы
клубуудад очоод үзэхэд илүүдэхгүй юм. Олон шинэ танилтай болж, ичимхий
зангаасаа салж, хэлний түвшингээ сайжруулах зэрэг маш олон боломжуудыг
олж болох үнэ төлбөргүй 4 англи хэлний ярианы клубыг танилцуулж байна.
1. “Collective Intelligence English Club”
2013
оны 6-р сарын 15-нд албан ёсоор байгуулагдсан COLLECTIVE INTELLIGENCE
ENGLISH CLUB нь байгуулагдсан цагаасаа эхлэн 7 хоног бүрийн хагассайн
өдөр, 5.00-7.00 цагийн хооронд Англи хэлний ярианы клубын уулзалт зохион
байгуулж ирсэн байна. Уулзалтанд дунджаар 15-25 хүн оролцдог ба сүүлийн
жил гаруй хугацаанд клубын Facebook дахь
групп дээрээ тулгуурлан идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд
одоогоор 11400 орчим гишүүдтэй томоохон клуб болон хөгжжээ.
Collective
Intelligence English Club group’s purpose is to promote English
language learning, connecting Mongolian guys and improving our language
skills.. We can help each other.. We can study English language very
well in MONGOLIA.. Because we have everything.. internet, cellphone, FM,
books, magazines, newspaper, friends, and teachers..
Our motto: Learn English every day.
Our values: We support each other. We help each other. We encourage each other.
Хаяг: СБД-ийн
5 хорооны Иргэний танхим. Өгөөжийн замын эсрэг талын 39-р байрны урд
талд 4 ба 6-р байрны дунд хорооны байр байгаа. Баруун талаасаа Иргэний
танхим руу ордог хаалга.
Холбоо барих утас: 94199004
2. “English Speaking Club of EARC”
EARC төвөөс
зохион байгуулдаг англи хэлний ярианы энэхүү клуб нь арваад жилийн
түүхтэй идэвхтэй клуб юм. EARC төвийн номын сангийн бүх гишүүдэд
нээлттэй бөгөөд та 5000 төгрөг, 1% цээж зураг болон бичиг баримттайгаа
ирээд л энэхүү номын санд 1 жилийн карт нээлгэх боломжтой юм байна.
Долоон хоногын даваа болон баасан гарагуудад 2 удаа зохиогддог энэхүү
уулзалтын зорилго нь зөвхөн хүмүүсийн англи хэлний мэдлэгийг сайжруулах
гэдгээс гадна шинэ найз нөхөдтэй болж олон төрлийн тоглоом тоглож өдрийг
хөгжилтэй өнгөрөөх явцдаа өөрийгөө илэрхийлэх, ярих чадвараа сайжруулж,
ерөнхий мэдлэгээ дээшлүүлэн, хэлний туршлага болоод шинэ санаануудаа
бусадтай хуваалцах боломжийг олгоход оршдог гэж зохион байгуулагчид
онцолж байна.
Веб сайт: http://earcmn.org/
Facebook групп: English Speaking Club of EARC
Утас: 11319016
3. “Boundless Education” Speaking Club
“Хил
Хязгааргүй Боловсрол” гадаад хэлний төвөөс зохион байгуулж буй “Хэлийг
хэрэглээ болгоё” уриатай Англи хэлний “Speaking Club” нь Англиар ярих
орчинг бүрдүүлэх, хүүхэд , залуусыг чөлөөт цаг заваа үр дүнтэй
өнгөрүүлэх , Англиар чөлөөтэй ярьж сурах зорилготой залуусыг дэмжих
хөтөлбөр юм.
-TOEFL & IELTS-д хэрэглэгддэг үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх
-Өргөн хэрэглээний үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх
-Мэтгэлцээнд оролцох
-Дуу шүлэг сурах , орчуулах
-Асуулт хариултын тэмцээн
-Spelling Bee
-АХА
-Кино үзэх , орчуулж ярилцах
-Хөгжөөнт Тоглоом тоглох
-Музей үзэж тайлбар хийх
-Явган Аялал хийх
-Англи хэл дээр ном уншиж ярилцах , солилцох
-Илтгэл тавих , өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх замаар олон чадварыг эзэмших боломжтой учир заавал оролцох хэрэгтэй үйл ажиллагаануудын нэг юм.
-Өргөн хэрэглээний үгсээр үгийн сангаа нэмэгдүүлэх
-Мэтгэлцээнд оролцох
-Дуу шүлэг сурах , орчуулах
-Асуулт хариултын тэмцээн
-Spelling Bee
-АХА
-Кино үзэх , орчуулж ярилцах
-Хөгжөөнт Тоглоом тоглох
-Музей үзэж тайлбар хийх
-Явган Аялал хийх
-Англи хэл дээр ном уншиж ярилцах , солилцох
-Илтгэл тавих , өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх замаар олон чадварыг эзэмших боломжтой учир заавал оролцох хэрэгтэй үйл ажиллагаануудын нэг юм.
Мөн
гишүүддээ сүүлийн үеийн кинонуудыг HD-р авах, онлайнаар зардаг видео
хичээлүүд, Англи хэл дээрхи цахим номнууд, үг чээжлэх зөвлөмж зэргийг
ҮНЭГҮЙ авах боломжийг олгож байна.
Бүртгэлийн хураамж: 20.000₮ (материал хувилах , coffee , цай , бусад зардалд ашиглагдах болно)
7 хоног бүрийн бямба гарагт 4 цагаар зохион байгуулагддаг.
7 хоног бүрийн бямба гарагт 4 цагаар зохион байгуулагддаг.
Утас: 99186703 , 80196703
4. “UB English Speaking Club”
Таавар
таах маягаар англи хэлнийхээ чадварыг сайжруулах боломжийг UB English
Speaking Club танд олгох болно. Хоорондоо бооцоо тавин өрсөлдөж
хөгжилтэй аргаар олон зүйл сурч болох учир нэг удаа оролцоод үзэхэд
гэмгүй юм. Хэзээ цуглахаа facebook group дээрээ цаг тухайд мэдэгддэг тул
та тэндээс илүү их мэдээллийг олж чадна.
Facebook: UB English Speaking Club
No comments:
Post a Comment