Дассан орчин (Comfort Zone)
Энэтхэгийн
ой хамгаалагчид ой дунд ганцаараа амьдарч буй арслангийн гүегийг олжээ.
Хамгаалагчид түүнийг дагаж яваад нэгэн сонирхолтой зүйлийг харсан гэнэ.
Гүегийн эх нэгэн сүмийн ойролцоо үхсэн байхыг олсон бөгөөд зулзага нь
эхийгээ хамгаалахын тулд ийнхүү ойр орчмоос нь холдолгүй сахиж байсан
аж. Ой хамгаалагчид гүегийг амьтны хүрээлэнд авч ирэн торонд тэжээх
болсон бөгөөд гүег ч торондоо дасан амьдрах болсон байна. Торноосоо гарч
үзээгүй ус, хоол хүнс нь өдөрт цагаар өгдөг нь бяцхан гүегийг өсөн
торниход тааламжтай нөхцөл байсан бөгөөд. Цаг хугацаа явахын хэрээр гүег
томрон нас бие гүйцсэн арслан болжээ. Нэгэн өдөр амьтны хүрээлэнгийн
ажилтан арслангийн торны хаалгыг хаалгүйгээр мартан явсан бөгөөд маргааш
нь буцан ирэхэд арслан торноосоо ч цухуйгаагүй байв. Яг энэ арслан шиг
бид байгаа байдалдаа дассан орчиндоо зохицож амьдардаг байна.

Дассан Орчин (Comfort Zone) — Өнгөц харахад болоод л байгаа амьдрал.
Нэг
ч их мөрөөдсөн ажил биш ч гэсэн амьдралыг чинь залгуулчихдаг, нэг ч их
мөнгө олохгүй хэрнээ зардлыг чинь нөхчихдөг, нэг ч их жаргалд
умбуулахгүй ч, зовоохгүйхэн шиг байдаг, эрсдэл, айдас, санаа зоволт
харьцангүй бага тайван ийм л амьдралыг хэлээд байгаа юм.
Энэ Comfort Зондоо амьдраад байж болно л доо, болно, бүр насаараа ч амьдарч болно.
Гэхдээ
хамгийн харамсмаар зүйл нь энэ орчинд удаан байх юм бол өөрийгөө
ирлэнэ, хурцлана, хөгжүүлнэ гэх юм байхгүй, хүсэл мөрөөдөл нь замхран
алга болж, зүгээр л өдөр хоногыг аргацааж, үхлээ хүлээж суухтай л агаар
нэг болчих гээд байдаг.
Өөрөөр хэлэх юм бол уул өөд мацаж яваад оргилд нь хүрэлгүй уруудаж яваа хүнтэй л адилхан.
Бидэнд — шинэ
бэрхшээл, шинэ орчин, шинэ айдас, шинэ эрсдэл, шинэ алдаа, шинэ ажил
гээд л шинэ л гэсэн бүх зүйл дутагдаж байдаг байна. Хүн чинь шинэ
асуудалтай тулж л хөгждөг юм байна, шинэ эрсдэл, айдастай тулж л
өөрийгөө хурцалдаг юм байна, шинэ алдаа хийж л суралцдаг юм байна, шинэ
орчинд орж л шинэ санаа, шинэ арга барилтай болдог юм байна.
No comments:
Post a Comment